« Үндсэн хуудас
Үндэсний аудитын газрын өргөмжлөл хүртлээ

Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 18.5-д “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу 56 аудитын компанитай гэрээ байгуулан 105 төсвийн шууд захирагч, 108 төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгүүлсэн.
Гэрээгээр хамтран ажилласан 56 аудитын компанийн ажлыг үнэлж, хэрэгжүүлсэн аудитын чанарын хяналтын үнэлгээгээр “хангалттай” үнэлгээ авсан 30 компанийн ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хамгийн өндөр оноо авсан Улаанбаатар корпораци аудит ХХК, Нийслэл аудит ХХК, Сүлд аудит ХХК зэрэг компаниудад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Өргөмжлөл” гардуулж баяр хүргэлээ.