« Үндсэн хуудас
СТОУС-ын олон улсын сургалт

"Грант Торнтон Интернэшнл"-ийн СТОУС-ын техникийн академи СТОУС-д гарсан өөрлөлт, шинэчлэлт болон амьдралд хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлуудад төвлөрсөн сургалтуудыг дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг билээ.  

Энэ удаагийн ахисан түвшний сургалт 2018 оны 9 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Армен улсын нийслэл Ереван хотод зохион байгуулагдаж, ТУХН-ийн бүс нутаг дах Грант Торнтоны гишүүн фирмүүдийн СТОУС хариуцсан менежерүүд болон СТОУС-ын дагуу тайлагнадаг үйлчлүүлэгчдийн төлөөллүүд хамрагдав. 

Монгол дах Грант Торнтоныг төлөөлж "Улаанбаатар аудит корпораци" ХХК-ийн аудитын менежер Б.Дэлгэрмаа оролцлоо.