« Үндсэн хуудас
Манай компанийн партнерууд Грант Торнтоны бүсийн чуулганд оролцоод ирлээ.

Дэлхийн тэргүүлэх НББ-ийн сүлжээ компаниудын нэг Грант Торнтон Интернейшнл компанийн Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг (ТУХН)-ийн орнуудын бүс нутагт хамаарах гишүүн фирмүүдийн жилийн ээлжит чуулган 2017 оны 6-р сарын 14-15-ны өдрүүдэд Армени улсын нийслэл Ереван хотод зохион байгуулагдлаа.  Энэхүү чуулган нь бүс нутгийн хамгийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа бөгөөд ТУХН-ийн 12 орны гишүүн фирмүүд болон Грант Торнтон Интернэшнлийн төлөөлөгчид гээд нийт 50 гаруй Партнерууд оролцсон юм. “Улаанбаатар аудит корпораци” ХХК нь Грант Торнтон Интернэшнлийн  Корреспондент гишүүний хувьд тус компанийн Удирдах партнер Б.Осоргарав, Партнер О.Идшинринжин, Л.Цэвэлмаа, Н.Эрдэнэцог нар энэхүү чуулганд оролцож, өөрсдийн санал бодлоо солилцлоо. "Хамтын ажиллагаа ба өсөлт” гэсэн уриа нь Грант Торнтон Интернейшнлийн глобал стратеги ба энэхүү сэдэв нь чуулганы үндсэн сэдэв байлаа. ТУХН бүсийн гишүүн фирмүүд нь энэ бүс нутгийн олон улсын үйлчлүүлэгч байгууллагуудад хамгийн сайн үйлчилгээг хамтарч үзүүлсэн ба 2016 онд 20 гаруй хувийн орлогын өсөлттэй ажилласан байна.