« Үндсэн хуудас
АУДИТЫН КОМПАНИЙН ЧАДВАР БОЛОВСОН ХҮЧНИЙ ЧАДАМЖААС ШАЛТГААЛДАГ

1. Туслах аудитор М.Уянга Мэргэшсэн нягтлан бодогч болох анхны гараагаа эхлүүллээ.

Гроут финанс Аудит ХХК -ийн туслах аудитор М.Уянга 2015 онд СЭЗИС-ийг төгсөн ажлын гараагаа тус компанийн туслах аудитороор эхлүүлсэн билээ.

М.Уянга нь 2017 оны 4 дүгээр сард Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалтанд амжилттай суралцаж өөрийн хичээл зүтгэлийн үрээр сорил шалгалтуудыг амжилттай өгч, гурван хичээлийн батламжийг гардан авлаа.

Уянгадаа хамт олных нь зүгээс баяр хүргэж, амжилт хүсэж байна.

 

2. Гроут финанс Аудит ХХК Хугацаагүй эрхтэй таван мэргэшсэн нягтлан бодогчтой боллоо.

Аудитор Б.Даваасүрэн Мэргэшсэн нягилан бодогчийн хугацаагүй эрхээ авч компанийн хугацаагүй эрхтэй нягтлан бодогчийн тоо нэгээр нэмэгдэж Гроут финанс Аудит ХХК нь хугацаагүй эрхтэй таван мэргэшсэн нягтлан бодогчтой болох болзлыг хангалаа.

Даваасүрэндээ хамт олных нь зүгээс баяр хүргэж, амжилт хүсэж байна.

www.growthfinance.mn