« Үндсэн хуудас
ИРГЭН Б.ОСОРГАРАВ НАРЫН ИРГЭД 153.1 САЯ ТӨГРӨГ УЛСДАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО

Иргэн. Б. Осоргарав 2017 оны нэгдүгээр сард уриалга гаргаж, Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө ард иргэдийг нэгтгэж, хандив тусламж цуглуулж байжээ. Тухайн үед Монгол улсын Засгийн газар Евро бондын өрөө төлөх мөнгөгүй, улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байх цаг үед ард иргэд Б.Осоргаравын санаачилгад нэгдэж, дор бүрнээ хандив өргөж байжээ. Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн хандиваар 153.1 сая төгрөг цугласан ч тухайн үеийн засгийн газраас ард иргэдээс цугласан мөнгийг Евро бондын өр төлөлтөд зарцуулахгүй гэдгээ мэдэгджээ. Иймд хандиваар цугласан 153.1 сая төгрөг өнөөдрийг хүртэл Сангийн яамны Төрийн сан банк дахь дансанд хадгалагдаж байгаа юм байна. Харин энэ мөнгийг өнөөдөр Covid-19 халдвараас улс орон, хүн ардаа хамгаалахад зарцуулах ёстой гэж үзэн Улсын онцгой коммист хандивлах болсноо иргэн Б. Осоргарав мэдэгдлээ.

Мөн тэрбээр хувийнхаа зүгээс БНХАУ болон БНСУ-д адуу ханивлахаар болжээ.

2017 оны эхэнд ард түмний хандиваар цугларсан 153.1 сая төгрөгийг Улсын онцгой коммист шүлжүүлж өгөхийг хүссэн өргөдлөө Сангийн яаманд өгчээ. Улс орондоо хандив, тусламж үзүүлж байгаагаа өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд Ө. Энтүвшин, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Хошууч генерал Т. Бадрал нарт ил захидал илгээжээ.

ИРГЭН Б. ОСОРГАРАВ БНСУ-Д ТАВАН АДУУ, БНХАУ-Д ТАВАН АДУУ ХАНДИВЛАХАА МЭДЭГДЛЭЭ

Мэдээллийн эх сурвалж : TV5.mn