« Үндсэн хуудас
Грант Торнтоны Монгол дахь салбар болох Улаанбаатар Аудит Корпораци ХХК-ний үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн тэмдэглэлт баяр болж өндөрлөлөө

Грант Торнтоны Монгол дахь салбар болох Улаанбаатар Аудит Корпораци ХХК-ний үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн тэмдэглэлт баярыг бид 11 сарын 29-нд бизнесийн хамтрагч, үйлчлүүлэгч, найз нөхөдтэйгээ  тэмдэглэлээ. Энэхүү арга хэмжээний үеэр компанийн 20 жилийн ойг тохиолдуулан Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан “Ирээдүйн аудиторуудын сорилго-2019” аудитын олимпиадын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болов. Мөн манай компанийн түүхийн 20 жилд үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжин туслаж, хамтран ажилласаар ирсэн төдийгүй ойн баярт маань хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлж, цол тэмдэг, шагнал гардуулж баяр дээр баяр нэмсэн эрхэм та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье.