« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

ТОВЧ ТҮҮХ

Грант Торнтон Интернэшнлийн Монгол улс дахь албан ёсны гишүүн фирм Грант Торнтон Аудит ХХК (хуучнаар “Улаанбаатар Аудит Корпораци" ХХК).

“Улаанбаатар Аудит Корпораци” ХХК нь 1999 онд аудитын үйлчилгээ эрхлэх чиглэлээр байгуулагдсан. Манай компани нь байгуулагдсан цагаасаа 20 жилийн туршид боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхэжсэн, хараат бус, өндөр чанартай, найдвартай мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлэгч хамтран ажиллагчдынхаа итгэлийг хүлээсэн Монгол улсын аудитын салбарт тэргүүлэх томоохон аудитын компанийн нэг болтлоо өсөн хөгжиж, өргөжин тэлсээр ирсэн билээ.

“Улаанбаатар аудит корпораци” нь 2014 оны эцсээс эхлэн аудит, татвар, зөвлөх үйлчилгээний дэлхийд тэргүүлэгч байгууллагын нэг Грант Торнтон Интернэшнлийн Монгол улс дахь корреспондент фирмээр 3 жил хамтран ажиллаж, 2017 оны 11 сарын 24-ний өдрөөс эхлэн Жинхэнэ гишүүн болсон бөгөөд 2018 оны 12 сард компаний нэрийг Грант Торнтон Аудит болгож албан ёсоор өөрчилсөн.

Грант Торнтон нь дэлхийн 130 гаруй улс оронд төлөөлөлтэй, нийт  53,000 гаруй мэргэжилтэнүүд бүхий хараат бус аудит, татвар, санхүүгийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг сүлжээ байгууллага юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бидний эрхэм зорилго бол Төрийн болон бизнесийн үйл ажиллагааг зохион байгуулагч аж ахуйн нэгж, байгууллагууд, хувь хүмүүсийн хууль ёсны ашиг сонирхолыг шударга, ардчилсан зарчмын дагуу бүрэн дүүрэн хангахад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, аудитын хяналтаар баталгаажигдсан санхүү, эдийн засгийн үнэн бодитой тоон мэдээлэл олж авахад нь туслах явдал юм.

БИДНИЙ УРИА

Бид: Ирээдүйг зөвлөж, эрсдэлээс сэргийлнэ.