« Үндсэн хуудас
БДО-ийн 2015 оны санхүүгийн үзүүлэлт

 

2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

БДО Сүлжээ орлогын 13-н хувийн өсөлтөөрөө тэргүүлэх олон улсын нягтлан бодох бүртгэл ба зөвлөх үйлчилгээний сүлжээ гэдгээ бататгалаа

  • Орлогын өсөлт 12.95%
  • Стратегийн шинжтэй 19 худалдан авалт
  • Америк дахь гишүүн пүүсийн тасралтгүй өсөлт: БДО АНУ-ын орлого 29%-иар өсөж 1 тэрбум ам.доллараас давсан
  • Хөгжиж буй зах зээлд анхаарал хандуулснаар үр өгөөж хүртсээр байна

БДО Интернэйшнл Сүлжээ 2015 оны 9 дүгээр сарын 30-наар тасалбар болсон санхүүгийн жилийн нийт үйлчилгээний төлбөрийн орлого болох 7,3 тэрбум ам. долларыг зарлалаа. Тогтворжуулсан ханшаар энэхүү үзүүлэлт нь жилийн 12.95%-ийн өсөлтийг илэрхийлж байна.

Интернэйшнл Эккаунтинг Буллетин (International Accounting Bulletin) –ийн 2015 оны НББ –ийн Шилдэг Сүлжээ шагналыг хүртсэн БДО нь үйлчлүүлэгчиддээ иж бүрэн үйлчилгээ үзүүлэх зорилгоор сүлжээгээ өргөтгөсөөр одоогийн байдлаар дэлхийн 154 оронд өөрийн гишүүн пүүстэй болоод байна. Гишүүн пүүсүүдийн оффисын тоо 6%-иар өсөн 1,408-д хүрсэн ба ажилтнуудын тоо 64,303 болон 8.2 %-иар өсчээ.

Сүлжээний өсөлт нь голлон дараах зүйлсээс шалтгаалсан гэж үзэж байна.:

  • Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн нэгтгэл
  • Бүх бүс нутгуудад тэлэлт хийх үр дүнтэй стратегийн үр дүнд олон тооны, томоохон нэгтгэл хийж, бүс нутаг тус бүрийн орлого тодорхой хэмжээнд өссөн
  • Европ, Дундад Ази ба Африк+3%, Өмнөд ба Хойд Америк +22%, Ази Номхон далай +10%*
  • Хөгжсөн болон хөгжиж буй зах зээл дэх тогтвортой органик өсөлт
  • Шинээр олон пүүс нэмэгдэж байгаагаас гадна хуучин пүүсүүдийн чадал өссөөр байна

* валютын тогтмол ханшаар

Дээрх хүчин зүйлс нь БДО Сүлжээнд шинэ боловсон хүчин, ур чадвар болон мэргэшсэн байдлыг бий болгосон. Партнер болон мэргэжлийн ажилтнуудын харьцаа 1:9 байгаа нь үйлчлүүлэгчдэд онцгой үйлчилгээ үзүүлэх боломжийг улам бүр нэмэгдүүлсээр байна.

Тэмдэглэл: дээрх бүх статистик мэдээнд БДО-ын тусгай холбоотой талууд багmсан.

БДО Сүлжээний Гүйцэтгэх Захирал Мартин ван Роекел: “Олон улсын мэргэжилтэн шаардах болсон үйлчлүүлэгчдийн тоо хэмжээ сүүлийн жилүүдэд хурдацтай өссөнөөр дундаж түвшний нягтлан бодох бүртгэлийн зэх зээл дэх пүүсүүд сүүлийн жилүүдэд нэгдэх болсон. Зардлын өсөлт, чадварлаг ажиллах хүчний бууралт, хөрөнгө оруулалт хийх хэрэгцээ болон хууль зохицуулалтыг зохицуулах шаардлага зэрэг бэрхшээлүүдийн улмаас зургаан том аудитын сүлжээнээс бусад дийлэнх пүүсүүд ба сүлжээнүүдийн зах зээлийн хувь маш бага болсон бөгөөд тэд өөрсдийн ахиуц ашгийн тогтвортой байдлаа үнэлж эхэлсэн байна. Тиймээс зах зээлд оршин тогтнохын тулд нэгтгэл эсвэл худалдан авалтын талаар бодолцож үзэх шаардлагатай тулгарах болсон.”

“Өнгөрсөн жил хэд хэдэн томоохон олон улсын үйлчлүүлэгчдийг татсанаас гадна бидний онцгой чанар ба үйлчилгээг хүлээн зөвшөөрсөн хэд хэдэн шагналыг БДО хүртсэн. Гишүүн пүүсүүдийн бие дааж авсан шагналуудаас гадна бид ОУ –ын НББ –ийн International Accounting Bulletin байгууллагын 2015 оны НББ –ийн Шилдэг Сүлжээ шагнал болон Олон Улсын Цалин Хөлс буюу International Payroll шагналуудыг хүртсэнээрээ их бахархаж байна. Олон нийтийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бидний санал болгож буй үйлчилгээний төрөл ба чанар болон бидний салбартаа мэргэшсэн байдалд татагддаг тул ийм төрлийн тогтвортой амжилтууд, өсөлт болон одоо хэрэгжиж буй нэгтгэх үйл ажиллагаа зэрэг нь БДО Сүлжээг амжилтаа үргэлжлүүлэн ахиулах үндэс сууриа сайн тавьсан гэсэн итгэлийг надад төрүүлж байна. Бидэнд дундаж түвшний пүүсүүдийг үргэжлүүлэн нэгтгэх үр дүнтэй дэд бүтэц, хүлээн зөвшөөрөгдсөн чадвар, хурд ба хүч байна.” Гэж ярьсан байна.

Өрсөлдөгчдийг нэгтгэх үйл ажиллагаа

  • БДО Австри Grant Thornton-оос 10-н партнер болон 55 мэргэжилтэн шилжүүлэн авч, 2015 оны 9 сарын байдлаар орлогоо 8 сая евроогоор өсгөснөөр Австрийн зах зээлийн тэргүүлэгч дунд түвшний пүүс болсон.
  • БДО Канад 2015 онд PKF-тэй 2 нэгтгэл хийсэн:
    • Онтарио дахь Лондон хотод байрлах баталгаажуулалт, татвар болон хөрөнгийн удирдлагын 8 сая канад долларын үнэ цэнэ бүхий компанийн нэгтгэн авсан;
    • Монтриалд суурилсан нэгэн пүүсийг нэгтгэн авчнаар өөрийн пүүсийн Франц хэлээрх үйлчилгээг томоохон хэмжээгээр бэхжүүлж, орлогоо 13 сая канад доллараар өсгөсөн.
  • Энэ оны 7 сард БДО Итали нь Мазарс Италитай БДО брэнд нэрэн доор хамтарсан. Энэхүү хоёр пүүсийн нийт орлого 65 сая евронд хүрснээр тэднийг Италийн дундаж түвшний пүүсүүдийн тэргүүлэгч болгож чадсан бөгөөд тэд одоо аудит, татвар ба зөвлөх үйлчилгээгээ нэмж өсгөх боломжийг эрэлхийлсээр байна.
  • БДО Франц дөрвөн дотоод пүүсүүдийг нэгтгэн авсан бөгөөд үүний үр дүнд Парис дахь оффисын хүч нэмэгдэж, мөн өмнөд Францад салбартай болсон байна. Нэгтгэлийн үр дүнд 10 сая евро, 100 боловсон хүчин нэмэгдсэнээр 100 сая евроны орлого олох зорилгоо биелүүлэх том алхам болж өгсөн. БДО Германийн Дусселдорфт шинээр үүсгэн байгуулсан

BDO Restructuring GmbH нь зөвлөх үйлчилгээний болон хуулийн үйлчилгээтэй холбоотой нэгдсэнээ зарласнаар энэхүү пүүс нь төлбөрийн чадваргүй байдлын удирдлагын үйлчилгээтэй холбоотой томоохон нэмэлт чадал, чадвар нэмэгдсэн.

  • Австралийн жижиг боловч чухал нэгтгэл нь Хойд Куйнсланд мужын БДО-ын Каирнсд байрлах Foremans Business Advisers-тай хийсэн нэгтгэл юм. Мөн 2015 оны 1 сард БДО Өмнөд Африкийн Иоханнесбург дэх оффис RW Irish-Alliott Inc-тэй нэгдсэн билээ.
  • 2015 онд хамгийн их нэгтгэл хийсэн пүүсээр 2015 оны 9 сарын 30-ний өдрөөр тасалбар болгосон санхүүгийн жилийн орлогоо 866 сая ам. доллараас 1,12 тэрбум ам. доллар болгож 29%-иар өсгөсөн БДО АНУ пүүс шалгарсан. Энэхүү өсөлтөнд пүүсийн органик өсөлт болон тэлэх стратеги нь нөлөөлсөн. БДО АНУ нь Техас мужийн UHY, Охаио болон Чикаго дах SS&G, , СантЛуйс дах Stone Carlie, Флорида дах өмнөх холбоотой пүүс болон Cross, Fernandez & Riley нар томоохон нэгтгэлүүдийн жишээ юм. БДО АНУ нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд 13 нэгтгэлийг хийж ойролцоогоор 2,000 боловсон хүчин нэмсэн.

БДО дараах гол зах зээлүүдэд пүүсүүдээ бэхжүүлж, шинэ пүүсүүд хүлээн авсан:

Европ, Дундад Ази, Африк

  • Европд, Грек болон Казакстанд байгаа пүүсүүд шинэ пүүсүүд томилох замаар улам бэхжиж байна. Өмнө нь Baker Tilly –ийн нэг хэсэг байсан Грек дах шинэ пүүс 9-н партнер 70-н боловсон хүчин бүхий пүүс болсон. Хүндрэлтэй эдийн засаг болон зах зээлээс үл хамааран БДО Грек тогтмол өссөөр байна. Өмнө нь Baker Tilly байсан пүүс БДО Казакстантай нэгдэж 2 дугаар сард БДО Сүлжээнд элссэн. 4 оффис, 7 партнер, 125 боловсон хүчин бүхий энэхүү пүүс нь Европ тивийн дундаж түвшний бас нэгэн тэргүүлэгч юм.
  • Европ, Дундад Ази, Африкийн бүсийн бас нэгэн амжилт бол Вэст Банкын Рамаллад шинээр пүүс нээсэн явдал бөгөөд мөн Газад болон Рвандад шинэ оффис нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр газрууд нь ярвигтай, нарийн түвэгтэй зах зээлтэй хэдий ч хүчтэй удирдагчид болон өсөх хэтийн төлвөөс үр өгөөж хүртэх төлөвтэй байна.

Ази номхон далай

  • Номхон далайн орнууд  дахь цаашдын өсөлтийн үндсийг тавих зорилгоор БДО Францын Полинез Шинэ Калидонид пүүс худалдан авах гэрээ хийсэн. Энэ нь Бүгд Найрамдах Франц Улсын Өмнөд Номхон далайн бүлэгт БДО-ын үйлчилгээг 3 оффисоор дамжуулан хүргэх боломж юм. БДО Энэтхэг БДО сүлжээнд 2 жилийн өмнө 12 партнер, 275 ажилтнуудтай нэгдсэнээсээ хойш органик өсөлт гаргасан гэдгээрээ мөн онцгой анхаарлыг хүртэх эрхтэй бөгөөд өнөөдөр Энэтхэг улсад 7 дах том нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний сүлжээ болж 32 партнер 650 боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Өмнөд ба Хойд Америк

  • БДО Панам өөрийн үйл ажиллагааг Төв Америкт амжилттай өргөжүүлж байгаа ба Хондурас болон Никарагуад шинэ пүүсүүдээ томилсон. Эдгээр пүүсүүд нь Төв Америкт үйлчлүүлэгчдэд төрөл бүрийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор БДО-ийн пүүсүүдтэй нэгдсэн.
  • Энэ бүс нутгийн бас нэгэн тэргүүлэгч пүүс бол БДО Доминикан юм. Тэд Microsoft Dynamics-аас мэргэшсэн зөвлөх үйлчилгээний багийг авч дотоодын нягтлан бодох бүртгэлийн пүүсүүдтэй хамтран ажиллаж сайжруулсан үйлчилгээ санал болгохоос гадна спортын удирдлагын зөвлөгөө өгдөг Спати дахь хуулийн пүүстэй хамтран ажиллах гэх мэт байдлаар санал болгох үйлчилгээний нэр төрлөө төрөлжүүлэх арга замуудыг идэвхитэй авсаар байна.

Бидний үзүүлдэг үйлчилгээнүүдийн нийт төлбөрт эзлэх үйлчилгээ тус бүрийн хувь өмнөх жилтэй адил хэвээр байгаа ч зөвлөх үйлчилгээний орлого 20.6% болж өссөн нь зөвлөх үйлчилгээнд стратегийн анхаарал хандуулсны үр дүн юм. Аудит, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээний орлого 59% болж бага зэрэг буурсан ч татварын зөвлөх үйлчилгээний эзлэх хувь өөрчлөгдөөгүй 20.4%-тай байна.