« Үндсэн хуудас
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БДО Аудит компани “АУДИТЫН САЛБАРЫН ОНЫ
ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР”-ээр дахин шалгарлаа

 

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан,  шилдгийн шилдгээр өргөмжилдөг 18 дахь удаагийн “ENTREPRENEUR-2014” ёслолын ажиллагаа 2014 оны 12 сарын 27 –ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд тухайн оны онцлох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн үндсэн дээр шалгаруулснаас “БДО Аудит” ХХК Монгол улсын 2014 оны “АУДИТЫН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР”-ээр шалгарлаа.

 

 

Дэлхий даяар 151 орны 59000 гаруй мэргэжилтнийг эгнээндээ нэгтгэсэн БДО Интернэшлийн Монгол дах албан ёсны гишүүн “БДО Аудит” ХХК нь 2014 онд ажиллагсад болон захирлуудаа олон улсын практик сургалтуудад хамруулан, олон улсын стандартын дагуу, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлал, програм хангамж ашиглан Харилцагчиддаа хамгийн өндөр чанартай үйлчилгээ үзүүлсэн амжилтаар энэхүү шагналын эзэн болжээ.  

БДО Интернэшнл олон улсын сүлжээ нь гишүүн компаниуддаа нэгэн ижил стандарт, нэгэн ижил аудитын программ хангамж мөрдүүлэн, мэргэжлийн үйлчилгээний чанараар гишүүн компаниудаа аттестатчилж, үйлчлүүлэгчиддээ үзүүлэх онцгой үйлчилгээгээр манлайлна  гэсэн уриатай ажилладаг бөгөөд БДО Аудит ХХК нь “Аудитын салбарын онцлох энтрепренер” -ээр 2011, 2013 онд мөн тус тус шалгарч байсан юм.